DIMEX - Хуванцар хүрээтэй цонх

uPVC Window буюу Хуванцар цонх:
  • uPVC гэсэн нэр нь unplasticized polyvinyl chloride гэсэн үгний товчлол бөгөөд ихэвчлэн сантехникийн шугам хоолой, цонхны хүрээ хийхэд ашиглагддаг хатуу төлөвтэй, уян биш хуванцар материал юм. Энэ нь дулааны үр ашигтай, дуу чимээг сайн тусгаарладаг, удаан эдэлгээтэй, үнэ өртгийн хувьд бусад материалаас хямд, цэвэрлэж арчлахад хялбар, байшинг дулаалах зорилгоор олон үетэй давхар шиллэгээг суурилуулахад хялбар, хөнгөн материал гэдэг нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тул 1990 оноос эхлэн барилгын салбарт өргөн ашиглагдах болжээ.
  • Хүн төрөлхтний амьдрах орчныг сайжруулах, байгаль орчинд ээлтэй байх, эрчим хүчийг хэмнэх, дэлхийн дулаарлыг бууруулахад чиглэсэн DIMEX брэндийн хуванцар хүрээтэй цонх, хаалгыг бид үйлдвэрлэж байна.
  • DIMEX брэндийн хуванцар бэлдцээр үйлдвэрлэгдсэн цонх, хаалга нь Монгол орны эрс тэс цаг уурт тохирсон, нарны хэт ягаан туяанд түлэгдэж өнгө алдахгүй, хүйтэнд хагарч гэмтэхгүй, европ стандартын тоноглол, резинийг суурилуулах боломжийг бүрдүүлсэн, дуу чимээ, салхи, шороо, ус нэвтрүүлэхгүй, дулаан алдахгүй, урт хугацаанд хэрэглэгдэх бат бөх чанартай, эрүүл мэндийг 100% хамгаалсан байдгаараа онцлог юм.

DIMEX загварууд

     
L72
Дотогшоо онгойх загвар
E82
Дотогшоо онгойх загвар
E90
Дотогшоо онгойх загвар
L88
Гүйдэг систэмтэй
загвар

Өнгөний сонголт:

A. Цагаан /бүх хэсгээр цагаан/ - Standard White (High UV Resistance).
B. Харагдах гадаргууд будагтай - Color Co-extruded (ASA + PVC).
C. Бүх гадаргууд будагтай - Full Color (Homogeneous).
D. Харагдах гадаргууд хуулгатай - Laminated.
Search